Skip to main content

Хэл ярианы соёл


EIT
Enrollment is Closed

Хичээлийн тухай

Суралцагч мэргэжлийн болон суралцахуйн үйл ажиллагаанд эх хэлээ чадварлаг ашигладаг байхын тулд унших, ярих, бичих, ухаарах, эргэцүүлэх үйлийн үр дүнд санаа бодлоо ярианы болон бичгийн найруулгын зохих шаардлагын дагуу зөв, соёлтой илэрхийлдэг чадвар, дадалтай болох, хэлний цогц чадамжийг хөгжүүлэх, эх хэл соёлоо хүндэтгэх үзэл, хандлагатай болоход чиглэнэ.

I. Мэдлэг а. Хэл, сэтгэхүй, соёл, хэл ярианы соёл зэрэг хэл шинжлэлийн үндсэн ойлголт ухагдахууныг судлан эзэмших; б. Үг хэлээр хүндэтгэхийн учир, мэндлэх, хүндлэх, цээрлэн эерүүлэх, зэмлэх ёсны мэдлэг эзэмших; в. Найруулга зүйн тухай ойлголт, найруулга зүйн шаардлага, төрлүүд, найруулгын алдаа, алдааг ангилах талаар мэдлэг эзэмших; г. Баримт бичгийн хэл найруулга ба шинжлэх ухааны зохиолын хэл найруулгын онцлог, тавигдах шаардлагын талаар мэдлэг эзэмших. II. Чадвар а. Санаа бодлоо бусдад ойлгомжтой, зөв, товч, тодорхой илэрхийлэх, этгээд бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй байх, яруу илтгэх, уран ярих чадвартай болж ярианы соёл эзэмших; б. Бусдыг хүлээцтэй, анхааралтай сонсох чадвартай болох; в. Санаа бодлоо ойлгомжтой, зөв, товч, тодорхой илэрхийлж мэргэжлийн чиглэлээр хэрэглээний бичвэрүүдийг дүрмийн алдаагүй найруулан бичих чадвартай болох; г. Уншсан зүйлээс гол утга санааг ялгах, чухал мэдээллүүдийг ялгах, ухаарч ойлгосноо бусдад цэгцтэй ярих, ишлэх чадвартай болох. III. Хандлага а. Эх хэл соёлоо дээдлэн хүндэтгэх үзэл, хандлагатай болно. Өөр улс, үндэстний соёл, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй, тэвчээртэй хандах хандлага төлөвшүүлэх; б. Бусдын бичсэн, ярьсанд хүндэтгэлтэй ханддаг болох; в. Нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны болон эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх хандлага төлөвшүүлэх. Цаг баримтлах соёлд суралцаж, даалгавар, ажлыг хугацаанаас хожимдуулалгүй гүйцэтгэх хандлагатай болох; г. Эзэмшсэн суурь мэдлэгээ ашиглан өөрийн эзэмшиж буй мэргэжилтэй холбогдох мэдээлэл цуглуулах, бусдыг дэмжих, хамтран ажиллах, харилцан туслах хандлага төлөвших.

Өмнөх холбоо

ЕБС-ийн Монгол хэл, уран зохиолын хичээл

Ч.Лхагвасүрэн

Course Staff Image #1

Staff Member #1

Biography of instructor/staff member #1

Course Staff Image #2

Staff Member #2

Biography of instructor/staff member #2

Frequently Asked Questions

What web browser should I use?

The Open edX platform works best with current versions of Chrome, Edge, Firefox, Internet Explorer, or Safari.

See our list of supported browsers for the most up-to-date information.

Question #2

Your answer would be displayed here.