ФИЛОСОФИЙН ҮНДЭС (2023-2024 оны хичээлийн жил)
EIT
Enrollment is Closed
ХИЧЭЭЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:Шинжлэх ухааны танин мэдэхүй дэх эмпирик ба онолын мэдлэгийн холбоо, онцлогийг ялган, бүтээлчээр ашиглах, инженерийн ба шинжлэх ухаан, техникийн бүтээлч үйл ажиллагаанд философи анализ хийх, хүн төрөлхтний ертөнцийг үзэх үзэлд шинжлэх ухааны дүр зураг, зураглалын нөлөө болон сэтгэлгээний ерөнхий соёлд хэрхэн нөлөөлж байгааг тайлбарлана. Хүнээс байгаль, нийгэм, техник, бодит үзэгдэл ба судалгааны обьекттой хандаж ирсэн философийн түүх, аргазүйг эзэмшин судлах, инженерийн нийгмийн хариуцлага, сэтгэлгээний хэв маяг онцлог, техникийн ухамсар, харилцааг ухамсарлах, хандлагаа төлөвшүүлэх, байгаль шинжлэл ба техникийн мэдлэгийн эмпирик ба онолын түвшингийн судалгааны арга эзэмшинэ.
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО:Ирээдүйн инженерүүдийн ерөнхий философийн мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, тэдний ухамсар дахь инженерийн сэтгэхүйн арга зүйн соёлын төлөвшилт
Сэтгэлгээний түүхэн өөрчлөлт, нийгмийн ухамсарт инженерийн ухамсрын байр суурь, ирээдүйн хандлагыг танин мэдэх
Шинжлэх ухааны хөгжлийн түүх, судалгааны онол арга зүй, шинжлэх ухааны хувьсгал, техникийн ба шинжлэх ухааны харилцан нөлөөлөл.