Реле хамгаалалт-1
AS20
Хичээлийн танилцуулга, товч тодорхойлолт
Цахилгаан систем, шугам сүлжээ, дэд станцын цахилгаан тоноглолуудын тогтвортой байдлыг хангах, аваарийн болон хэвийн бус горимоос хамгаалахад реле хамгаалалтын үүрэг маш чухал юм. Иймээс ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР хөтөлбөрийн “Реле хамгаалалт-1” хичээлээр реле хамгаалалтын үүрэг, зориулалт, үндсэн эд ангиуд,түүнд тавигдах шаардлагууд, хамгаалалтыг холбох аргууд, реле хамгаалалт ба автоматикийн шуурхай тэжээл үүсгэгчүүд, симметр байгуулагчийн шүүлтүүрүүд, шугамын гүйдлийн ихсэлтийн хамгаалалт, газардлагын хамгаалалт, шугамын чиглэлийн хамгаалалт, ялгаварт гүйдлийн хамгаалалт, зайн хамгаалалт, өндөр давтамжийн хамгаалалтын талаар онолын мэдлэг эзэмшүүлэх, тавилын тооцоо хийх, схем дээр ажиллах, схем зохиох, схемийн дагуу холболт хийж турших чадваруудыг эзэмшүүлнэ..